АНТАЛЬЯГИЙН САНААЧИЛГЫГ МОНГОЛ УЛС БҮРЭН ДЭМЖИНЭ
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал БНТУ-ын Анталья хотноо болж байна. Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежмент болон түймэрт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх технологи, инновацын асуудлаарх дэлхийн өндөр түвшний хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, Монгол Улсын байр суурь, хэтийн төлөвлөгөө, цаашдын зорилгын талаар байр сууриа илэрхийллээ. Тус өндөр түвшний хэлэлцүүлгийг COP31 хурлын даргалагч улс болох БНТУ Бразил Улс, БНСУ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэдэх Дэлхийн түймрийн менежментийн төв (Fire Hub), Ой ба уур амьсгалын манлайлагчдын түншлэл (FCLP)-тэй хамтран 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан юм. Турк Улсад 2021 онд ой, хээрийн түймэр гарсны улмаас их хэмжээний хохирол учирсан тул дэвшилтэт технологид суурилсан түймрийн нэгдсэн менежментийг улсын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлсэн.Ингэснээр 2026 оны байдлаар гал унтраах 27 онгоц, 105 нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх 14 төхөөрөмж, 6,000 орчим газрын тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа бол 25,000 гаруй гал сөнөөгч 776 ажиглалтын цамхаг болон хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэх системийн тусламжтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Эн
Forfait Gratuit · Plus 29 $ CA ou Pro 99 $ CA/mois


